marss2: (belmondo)
[personal profile] marss2





Монголын рок поп ертөнц хэдэн үеэрээ ичээнд орсон мэт унтаж байна. Тэр тусмаа ээмэгтэй дуучид. Дуучин Болдын "Монгол Поп" төсөл овоо хөдөлгөөнд оруулав уу гэтэл бас л таг. Бодвол Болдыг дуурайлаа гэж хэлүүлэхээс бусад нь айсан биз. Ариунаа, Сараа гэсэн акулууд хүртэл этник стилийн уран бүтээл хийж байснаа орхисон сурагтай. Болдоос зөрүүлэх санаа бодож яваа юм болов уу даа. Харин хоолой муутай, хөх бөгсөөрөө л рекламддаг гэж адлагддаг өнөөх муу Нара чинь хаа очиж "Монгол наадам" гэдэг дуу гаргаж, хүний нүд хужирлалаа шүү дээ. Ёстой дориун бүжигтэй, хөөрхөн өнгөлөг клип гаргаж эгч нарынхаа нүүрийг энэ наадмаар авч гарлаа. Гэтэл Нарагаас муухай юмгүй болох шинжтэй. Өөрсдөө юу ч хийхгүй байж шинэ уран бүтээл хийсэн нэгнийгээ рокчин попчингуудын гоочилж, баалж байна гэж. Яг үнэндээ Нара энэ наадмаар шинэ клипээ гаргаагүй бол Ах дүү гурвын "Монголын Нууц Товчоо" дуунд эмэгтэйчүүд буцаж босохгүй болтлоо нам цохиулах байв. Ямар сайндаа Монголын рок попын эцэг гэгддэг нэгэн эрхэм "Банкайчихаад бууж өгөхгүй бусгай хүүхэн юм. Одоо энэ Нара наадмын од боллоо л доо. Яадгийм хөөрхөн л дуу байна. Бусад нь хийх нь яасан юм" гэж олны өмнө дуу алдаж байхав. Од байна гэдэг олонтойгоо байхын нэр. Нара шантрахгүй шүү.
Эх сурвалж Т.Тэргэл. Factnews.mn






Profile

marss2: (Default)
marss2

February 2017

S M T W T F S
    1 2 3 4
567891011
12131415161718
19202122232425
262728    

Most Popular Tags

Style Credit

Expand Cut Tags

No cut tags
Page generated Jul. 21st, 2025 07:08 am
Powered by Dreamwidth Studios